Жэнгэ хатан

Жэнгэ
Юань улсын их хатан
(1307—1311 он)
YuanEmpressAlbumZhenge.jpg
ХатанХайсан хааны хатан
Ургийн овогхонгирад
Жэнгэ[1] (1327 онд өнгөрсөн) — Юань улсын Хайсан хүлэг хааны их хатан (1307-1311) байв.

Намтар[засварлах | edit source]

Жэнгэ хатан хонгирад аймгийн хүн байв. Эцэг нь Бэнбула гэгч байв.[2]
1307 онд Хайсан хаан ширээнд залрахад их хатан болсон. 1311 онд хаан нас барсанаар үр хүүхэдгүй Жэнгэ хатан 1313 онд ордноос гарч бурхны сүмд гэлэнмаа болов.
1327 онд нас барахад нь Есөнтөмөр хаан «Гийгүүлэгч нигүүлсэхүй өглөгт хатан» хэмээн нэхэн өргөмжилсөн. 1335 онд Тогоонтөмөр хаан Жэнгэ хатны хөргийг Өвгөсийн сүмд тахьжээ.[3]

Сурвалж, тайлбар[засварлах | edit source]

  1. Jump up Хятад галиг нэр нь Жэнгө (真哥 Zhēngē), орос галиг нь Чжэнгэ.
  2. Jump up Жао 2008 он. 108-р хуудас.
  3. Jump up Ч.Содбилэг. Монголын Их Юань улсын түүх. 263-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Булган хатан
Юань улсын их хатан
1307—1311 он
Дараах
Раднашири хатан

Comments

Popular Posts