Бабуша хатан


Бабуша
Юань улсын их хатан
(1329 он)
YuanEmpressAlbumWifeOfQoshila.jpg
ХатанХүслэн хааны хатан
Ургийн овогхонгирад
Бабуша[1] (1330 онд өнгөрсөн) — Юань улсын Хүслэн хутагт хааны их хатан байв.

Намтар

Бабуша хатан хонгирад аймгийн хүн байв. Төрсөн он тодорхойгүй. Хүслэн хааны хоёрдугаар хатан байв. 1326 онд хожмын Ринчинбал хааныг төрүүлсэн. 1329 оны 1-р сард Хүслэн хаан болоход Бабуша улсын их хатан болсон.
Хүслэн хаан удалгүй хорлогдож, шинэ Төвтөмөр хааны Будшир их хатан Бабуша хатныг баричилж "Ринчинбал хүүгээ хаан суулгах хуйвалдаан зохиосон" хэмээн ял тулгаж 1330 оны 4-р сард хороожээ.[2]
1341 онд Тогоонтөмөр хааны зарлигаар Бабуша хатныг «Үлэмж мэргэн маш өглөгт их гүнж» хэмээн нэхэн өргөмжилжээ.[3]

Мөн үзэх

Сурвалж, тайлбар

  1. Jump up Ч.Содбилэг 2010 онд «Бавуушин» хэмээсэн. Хятад галиг нэр нь Бабүша (八不沙 Bābùshā)
  2. Jump up Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». Улаанбаатар. 2010 он.
  3. Jump up Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Дай Юань улсын түүх. ӨМАХХ. 1987. 502-р тал"
Өмнөх
Будшир
Юань улсын их хатан
1329 он
Дараах
Будшир

Comments

Popular Posts