Раднашири хатан

[засварлах | edit source]
Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Раднашири
Юань улсын их хатан
(1311—1320 он)
YuanEmpressAlbumAWifeOfAyurbarvada.jpg
ХатанАюурбарбад хааны хатан
Ургийн овогхонгирад
Раднашири[1] (1322 онд өнгөрсөн) — Юань улсын 1311-1320 оны Аюурбарбад буянт хааны их хатан байв.

Намтар

Раднашири хонгирад аймгийн хүн байсан. Аюурбарбад хаантай хэзээ урагласан нь тодорхойгүй. 1303 онд хожмын Шадбал гэгээн хааныг төрүүлсэн. Хөнаньд[2] байсан Аюурбарбад ван Хайсан ахыгаа хаан болоход туслан 1307 онд Дайдуд ирэв.
1311 онд Хайсан хүлэг хаан нас барж, Аюурбарбад ханхүү хаан болоход Раднашири улсын их хатан болсон.
1316 онд Шадбал хүү ханхүү болоход Раднашири хатны нэр нөлөө их болсон ч хоёр хааны эх Тажи хатнаас доор байсан. Раднаашири хатан өмнөх хатад шиг улс төрийн хэрэгт оролцдоггүй, даруу төлөв нэгэн байсан.
1320 онд Шадбал гэгээн хаан ор суухад Раднашири улсын хатан эх (хуан тайху) өргөмжлөгдөж 1322 онд нас баржээ.
1322 онд Шадбал гэгээн хаан «Хэв нигүүлсэхүй өглөгт богд хатан» хэмээн нэхэн өргөмжилж Өвгөдийн сүмд эцэг хааныхаа тахилгын харшид хатан эхийнхээ хөргийг байрлуулжээ.
1327 онд Есөнтөмөр хаан «Чихмэй үзэсгэлэнт нигүүлсэхүй богд хатан» хэмээн нэхэн өргөмжилсөн.[3]

Сурвалж, тайлбар

  1. Jump up Ч.Содбилэг «Анаашири» хэмээсэн. Хатны хятад галиг нэр нь Анашишили (阿纳失失里 Ānàshīshīlǐ)
  2. Jump up хятад сурвалж
  3. Jump up Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Жэнгэ хатан
Юань улсын их хатан
1311—1320 он
Дараах
Сугабал хатан

Comments

Popular Posts